УИХ Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 26 минут

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатарыг Төрийн байгуулалтын байнгын хороо өндөр хувиар /84.2 хувь/ дэмжиж, Парламентаар хэлэлцэхээр болсон билээ.

Тэгвэл нэгдсэн чуулган дөнгөж сая эхэлж, уг асуудлыг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томлуулахаар санал болгож буй Г.Занданшатарыг танилцуулсаны дараа ТББХ-ны дүгнэлтийг Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улмаар асуулт асуух гишүүдийг бүртгэхэд 70 шахам гишүүн асуулт асуухаар нэрээ өгснөөр хуралдаан үргэлжилж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна