Шинэ засаг байгуулагдах гэж буй энэ өдрүүдэд төрийг өөрийнхөө шуналыг цатгах “хоолны сав” гэж хардаг нөхдүүдийн дур хүсэл нь ид оволзож байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унахын өмнө Харвардын улаан коммунист Э.Болормаа экс Ерөнхий сайдаа нүцгэн цээжээрээ хамгаалж үг хэлснийхээ хариуд одоо Соёлын сайд болно гэчихсэн зүтгэж явна. Хэрэв ингэж чадвал сонгуулийн үеэр гадны хөрөнгө оруулалттай компаниас хандив авч Монгол Улсын хууль хуулийг дэвсэлсний улмаас эргүүлэн татагдах дээрээ тулаад байгаа асуудал нь намжиж давхар хамгаалалтад орж тэсч үлдэнэ хэмээн тооцоолж байгаа бололтой.
Харин Ч.Ундрам гишүүн аль хэдийнэ өөрийгөө Боловсролын сайд болно гэж итгэчихсэн тууж явна. Хүүхдээ хүмүүжүүлж байгаа нь энэ гээд сандалтай нь арагш нь савж унагаадаг тэрээр мөнгө байхад монголын боловсролын бодлогыг базна гэчихсэн сэрүүн зүүдлэж байгаа нь гайхмаар.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэж асан ээдрээтэй үед санал хураалтыг нууц хураалтаар явуулах горимын санал гаргаж “Түгжилдсэн” Б.Баярбаатар ХЗДХ-ийн сайд болохоор улайрч байгаа гэх.
Олон нийтэд 10%-ийн гэдгээрээ алдаршсан Ц.Даваасүрэн Сангийн сайдад санаархаж байгаа бол шинэ Засгийн газрын Гадаад хэргийн сайдад Х.Булгантуяа өөрийгөө лавтайяа тохирно хэмээн улаа эргэтэл хөөцөлдөж яваа сурагтай.
Мөн 2-р ээлжийн тэргүүн эгнээнд гэж өөрийгөө тооцдог А.Ариунзаяа дахин Нийгмийн хамгааллын сайдаар ирэхээр ордны хаалга бүрийг онголзуулж явааг хэвлэлийнхэн мэдээлж байна.
Ийнхүү Г.Занданшатарын Засгийн газарт 2-р ээлжийнхэн “хоолондоо орохоор” богино зайн болчимгүй улс төр хийж, боломжийн улс төрч биднээр шинэ засаг дутна гэсэн явцуухан Пи Ар-ийг хүчтэй явуулж эхэлжээ.
Мэдээж тэднийг энэ хүслээ гүйцэлдүүлэхэд 70-аад оны ах нар нь том гай болж байгаа учир тэднийг буруу зөвгүй хэвлэл сошиалаар балбах ажилд мөнгө харамлахгүй цацаж байгаа аж.
Тэдний хувьд өөрсдөө л сайд болж байвал улс орны эрх ашиг, эдийн засаг, ард түмний амьдрал ёстой л “улны асуудал” бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна