Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр, зах худалдааны төвд лангуу санал болгож, 24 иргэнийг ажлын байраар хангаад байна.
Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав. ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг санал болголоо. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх юм.
ТҮЦ эрхлэгчид энэхүү саналыг хэлэлцэж, ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр НЗДТГ-ын төлөөлөлтэй дахин уулзахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.245
Битгий давраа энэ муусайн халтар авгайчуул хэн бэ? юу болцын ТҮЦ чин болоодох гэж хэн гуйсан юм тамхи ширхэглэн зарна сэмхэн архи пиво худалдана шөнө ТҮЦ ээ заваарна боль наадуулаа нэгэнт төр шийдвэрээ гаргаад хөөсөн юм бол шантайгаад хэвтчихө.Эд нарт ажлын байр бүү санал болго яах гээд ингээд байдын барилгын салбарт 15000 орчим ажлын байр байна засалчин арматурчин тоосго зөөгч шавар зуурагч хог цэвэрлэгч цонх өнгөлөгч шинээр ашиглалтанд орсон байрны их цэвэрлэгээ гээд ажил байна хөөш.Энэ ажлыг хийгээд лексус 250,450 570 аваад унацан гарууд зөндөөн байна боль таанууд
Хариулах