УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Эрс шинэчлэл хийж байж бид энэ хүнд нөхцөл байдлаас гарна. Зүгээр нэг үлгэр, PR-р явах юм бол Монгол Улс жинхэнэ утгаараа улны улс болно.
Тиймээс шинээр томилогдох Ерөнхий сайдаас маш их зориг шаардана.
Бусад улс есхөн яамтай ажиллаж болоод байхад манайх 23 яамтай байна. Цөөхөн бүтэцтэй явах хэрэгтэй.
Ард иргэд үнийн өсөлтөд үнэхээр дарамтлуулж байна. Үүнийг яаж жоохон ч гэсэн бууруулах вэ гэхээр зүгээр л татварын ачааллыг нь бууруул. Энэ хүнд нөхцөлд шинэ Ерөнхий сайд иргэдийнхээ халаасанд жоохон ч болтугай мөнгө үлдээхийн тулд ХХОАТ-ыг 1 хувь болгох асуудлыг дэмжих ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.245
Чи одоо юун олон юм ярьдаг юм танай ах чинь зууны шилдэг луйварчин Жудагийн Мэндбаяр олон хүний голыг харлуулсан дээрэмчин юу гуцаад төрөөс 50 тэрбум төгрөг нэхээд байгаан харин чиний ах та хоёр өгөх ёстойшт амар гар уу? үгүй юу? энэ чинь
Хариулах