УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын дараагийн шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, "Ер нь нийгмийг бухимдуулаад байгаа асуудал нь ердөө л энэ данхар бүтцийн асуудал байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 23 яам байна. Үүнийг цөөлж 15-16 яамтай болох боломж бий. Бүтэц бүрэлдээхүүний асуудлыг бууруулах ёстой.
Хяналтын болон бүтээмжийн менежерүүдийн хувьд чиг үүрэг нь тодорхой бус байна. Зүгээр хэвийн явж байгаа асуудлуудыг тасалдуулж байгаа гэсэн гомдол саналууд ирж байгаа. Тиймээс үүнийг 100 хувь чөлөөлөх ёстой гэсэн байр суурььай байна.
Дараагаар нь төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох ёстой. Хаалттай байснаараа данхар бүтэц, хангалтгүй бүтээмж, тодорхой түвшний авлига гэх мэт олон асуудал үүсдэг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна