ХЗДХЯ: Б.Энхбаяр, Л.Мөнхбаатар нар яригдаж байна

Zuv.mn
23 цаг 22 минутын өмнө

Хамтарсан Засгийн газрын бүтэц Гадаад харилцааны, Эдийн засаг, хөгжлийн, Сангийн, Хууль зүй дотоод хэргийн гэсэн ерөнхий чиг үүргийн дөрвөн яамтай ажиллаж ирсэн. Г.Занданшатарын тахимд дээрх ерөнхий чиг үүргийн яамдаас одоогийн байдлаар АН-ын сайдтай байсан Эдийн засаг хөгжлийн яам, Хууль зүй дотоод хэргийн яаманд шинэ сайд томилогдох нь тодорхой болоод буй. Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нарын нэр яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

Б.Энхбаярын хувьд өмнө нь энэ яамыг удирдаж байсан туршлагатай. Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойрхон гэгддэг түүний хувьд Хамтарсан Засаг унасан тохиолдолд шинэ Засгийн газарт орж ажиллах нь үйл хөдлөлөөс нь тодорхой байсан гэхэд хилсдэхгүй.

Яаж ч бодсон, Ерөнхий сайдыг хүрээллээсээ томилж байгаа гэдэг утгаараа Ерөнхийлөгчийн жин нөлөө Шинэ Засгийн газарт нэмэгдэх учиртай. Б.Энхбаяр үүний илэрхийлэл болон Хууль зүй, дотоод хэргийн яамнд эргэн очиж магадгүй нь.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатарын хувьд, хуульч мэргэжилтэй, Хууль зүйн яаманд мэргэжилтнээс нь эхэлж ажилласан, албан тушаалын шатаар богино хугацаанд өгссөн нэгэн. “Царцааны нүүдлийг” дэлгэрүүлсэн гэх дуулианы эзэн болж, УБЕГ-ын даргын суудлаас дуулиантайгаар бууж байсан тэрбээр дараа нь М.Энхболдын Засгийн газрыг огцруулах үед  ЖДҮХС-гаас зээл авсан 49 гишүүний нэг болж ахин шуугиулсан. 

Хэдий шуугиан, дуулианд холбогддог ч бусдын анхааралд бага өртдөг, УИХ-ын дэд дарга болоход нь л хүмүүс "Ийм гишүүн байдаг юм уу" гэж таньж эхэлсэн гэх Л.Мөнхбаатар УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэхчлэн өндөр албан тушаалд томилогдсоор, өдгөө Хууль зүйн яамны сайдад яригдаж эхлээд байна.    



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.245
    6 цагийн өмнө

    Баттөмөрийн Энхбаяр Энхбаяр Энхбаяр Энхбаяр ерөөсөө БХЯ ны сайд шүү сонсголоо үргэлжлүүлж хулгайч дээрэмчингүүдийг дуудаж ял асууж түдгэлзүүлнээ Энхбаяр Энхбаяр Энхбаяр Энхбаяр Энхбаяр Энхбаяр

    Хариулах
  • 66.181.177.213
    16 цагийн өмнө

    Ардын намынхан дотроос ганц шудрага нь.Энхбаяр гишүүн дээ! Хяслантай нь энэ хүнийг хуулийн сайдаар тавихгүй л дээ! Мөнхбаатар бол зүгээр л хог!

    Хариулах