Г.Занданшатар: Стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээ хийх ажлыг ард түмний өмнө нээлттэй зохион байгуулна

Zuv.mn
Өчигдөр 16 цаг 18 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатарын асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Стратегийн ордуудын асуудлаар хариулт өгөөч. Сая баялгаа буцааж авах гээд тэмцэж байсан ганц хүнийг нь огцруулчихсан, УИХ тэр талд нь ажиллачихсан мэт ойлголт төрүүлчихсөн" гэж асуув. 

Нэр дэвшигч Г.Занданшатар энэ асуултад "Ерөнхий сайд хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг. УИХ-аар баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь Ерөнхий сайдын үүрэг. Ашигт малтмалын шударга бус хуваарилалт, ил тод бус байдлаас энэ бүхэн үүдсэн. Ил тод байдал бол шийдэл мөн. Стратегийн ордуудтай хэлэлцээ хийх ажлыг ард түмний өмнө нээлттэй зохион байгуулна" гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна