УИХ нэгдсэн чуулганаараа Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхний хэсэгт УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авах бөгөөд 69 гишүүн асуулт асуухаар бүртгүүлжээ. Бид та бүхэндээ Ерөнхий сайдад нэр дэвшигчийн хариултуудаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.
ҮХНӨ-ийн талаар...
-Бид Үндсэн хуулиа сайн судлах хэрэгтэй. Өөрчлөх гэж дур зоргоор авирлах институци байх ямар ч бололцоогүй. Нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуульд ард түмний санал санаачилгагүйгээр боломжгүйгээр тусгасан. Журмын тухай хуулиас гадуур өөрчлөлт хийх нь төрийн эсрэг гэмт хэрэг. Засаглалын хэлбэрийг өөрчилнө гэвэл Үндсэн хуулийг цоо шинээр бичнэ гэсэн үг. Эцсийн эцэст, үүнийг УИХ шийднэ. Ярилцахгүйгээр нэг хүн өөрчлөх ямар ч бололцоогүй.
Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар…
-Ерөнхий сайд хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг. УИХ-ын баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь Ерөнхий сайдын үүрэг. Ашигт малтмалын шударга бус хуваарилалт, ил тод бус байдлаас энэ бүхэн үүдсэн.
Стратегийн орд эзэмшигчидтэй хийх хэрэлцээрийн талаар…
-Стратегийн ордуудтай хэлэлцээ хийх ажлыг ард түмний өмнө нээлттэй зохион байгуулна. Ил тод байдал бол шийдэл мөн…
Төсвийн талаар…
-Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байна. Төсвийн зарлгыг 2.3 их наядаар танахгүй бол орлого их хэмжээгээр тасалдсан.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар…
-Би хэвлэл мэдээлэлд ямагт нээлттэй байж, ямар ч хаалтын гэрээ хийлгүй явж ирсэн. Алдаа, оноо маань ил тод байдаг. Нум сум харвасан ч, алхаж гишгэсэн ч алдаа маань ямагт ард түмэндээ нээлттэй байсан. Цаашдаа ч ил тод, нээлттэй байна.
Харин бусдыг харлуулах, үнэнийг гуйвуулах, иргэдийг талцуулах замаар ашиг хонжоо олох зорилготой үйлдлийг төсвийн мөнгөөр угждаг явдал хэрхэвч байж болохгүй.
Авлигатай тэмцэх асуудлаар…
-Авлигал өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг өдөр бий болсон юм биш. Харин ил болгосон байхгүй юу. “Гудсыг нь сөхөөд харсан чинь дотор нь яасан их шавьж хорхой байна аа” гэдэг шиг ил тод байдлыг бий болгосон, Парламентын хяналт, шалгалтын зарчмуудыг бий болгосон. Авлигатай тэмцэнэ гэдэг бол намынхаа гишүүдтэй ч, УИХ-ын гишүүдтэй ч, найз нөхөдтэйгөө ч гэсэн олон асуудал хөндөгдөж, хэлэлцэж, ярилцаж шийдэж ирснийг өнгөрсөн Парламент дээр шийдэгдсэн олон асуудлаас харж болно. Энэ бол амаргүй ажил. “Авлигалтай попролтоор тэмцэхгүй”. Авлигалтай бодит үйл хэргээр тэмцэх ёстой.
Орон сууцжуулалтын талаар...
-Орон сууцжуулалт корпорацийг Орон сууцжуулалтын банк бий болгож, уялдуулах замаар идэвхжүүлэх боломжтой
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна