“AVC Nations Cup 2025”: Эмэгтэй волейболчид Ираныг хожиж, IX-XI байрын төлөө тоглох боллоо

Zuv.mn
23 цаг 17 минутын өмнө

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй “AVC Nations Cup 2025” тэмцээний В хэсэгт өрсөлдөж буй Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтдоо Ираныг 3:2-оор хожиж эхний ялалтаа авлаа.

Манай баг тус тэмцээний эхний дөрвөн тоглолтод дараалан хожигдоод байсан бөгөөд, нэг хожилтой хэсгийн шатыг өндөрлүүлж байна. Харин Ираны бүсгүйчүүд хэсэгтээ гурав хожсон амжилтаар хэсгийнхээ гуравдугаар байрт бичигдэв. 


Манай бүсгүйчүүд энэ тэмцээнд хэсгийн хоёрдугаар байрт орсон Казахстаны багаас нэг парт салгаж, Индонези, Шин Зеландын багт 0:3-аар хожигдохдоо маш ойрхон өрсөлдөөн гаргасан юм. Хэрвээ Австрали, Шинэ Зеландыг аргалсан бол манай багт V-VIII байрын төлөө өрсөлдөх боломж бүрэн байв. 


“В” хэсгээс Филиппин, Казахстаны багууд хагас шигшээд өрсөлдөх эрхийг авсан бол Иран, Индонезийн багууд 5-8-р байрын төлөө, Монгол, Шинэ Зеландын баг 9-11-р байрын төлөө тоглохоор болов.

“А” хэсгийн Энэтхэг -Тайвань, Вьетнам -Австралийн багуудын тоглолтын дараа манай багийн өрсөлдөгч баг тодорно.


Вьетнамын Ханой хотод болж буй “AVC Nations Cup 2025” тэмцээнд 11 баг өрсөлдөж байгаагаас хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болж хагас шигшээ болон 5-8-р байрын төлөө тоглох багуудын нэрс бүрэн тодорно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.48
    21 цагийн өмнө

    Д.Батаа-Ахмад волейболчин Манай эмэгтэй баг Ираны багийг хож- сонд гайхав?? Ираныг хожиж болсон юм бусдыг хожих магадлал бгаа юм бна шдээ.Эх орондоо бэлтгэл хийж байсан юм чинь ГАНЦ 2 багтай уулзалт тэмцээн уулзалт хийх хэрэгтэй байж дээ!!! Тоглолтын явцад нэг,хоёр довтолгоог босгоход багт амь ороод ирдэг тал бий дээ.Багт нөлөө бүхий хүн маш чухал шдээ!!!

    Хариулах