УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан бид УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, " Тун удахгүй Монгол Улсын шинэ Ерөнхий сайд тодорч, шинэ Засгийн газар бүрдэх гэж байна. Энэ цаг үед хамгийн чухал асуудал бол эдийн засгийг тогтворжуулах, учирч болох эрсдлийг зөөлөн газардуулах асуудал хамгийн чухал байна.
Тиймээс шинээр байгуулагдах Засгийн газар хүссэн ч хүсээгүй ч бодит үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй.
Эдийн засгийн эрх чөлөөний бодлого гэдэг зүйл хэрэгтэй байна. Нэг талдаа эдийн засгийн хүндрэлээ хэрхэн даван туулах вэ гэж байгаа ч нөгөө талдаа эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэг асуудал яригдаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна