МАН дотор сайдын “марафон” эрчимжиж, зарим нь Б хувилбар руугаа шилжиж байгаа талаар бид мэдээлсээр байгаа билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс өгсөн “1970-аад оныхонд итгэл хүлээлгэнэ. Сайд болох шалгуурыг УИХ-д дор хаяж хоёр сонгогдсон байхаар тогтооно” гэсэн мессеж нэг бус хүний дотор итгэлийн гал асаасан бололтой юм. Тэдний нэгээр УИХ-ын гишүүн Дамбын Батлут тодроод байгаа бололтой.
Бүрэн дунд боловсролтой, “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан байсан тэрбээр 2003 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирлаар ажилд орж, 2006 он хүртэл ажилласан бөгөөд энэ ажлыг хийж байхдаа буюу 2004 онд ШУТИС-ын харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэжээ. Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаагүй НАМЗХ, улс төр гээд явчихсан тэрбээр Батлан хамгаалахын сайд болохоор хөөцөлдөж байгаа гэсэн “бор шувуу” ордон хавиас ниссэн. Тэр жил цэргийн алба ч хаагаагүй Л.Болдыг сайд болгож буруу жишиг тогтоосноос болж цэргийн алба хаасан л бол салбар удирдаж болдог гэдэг буруу жишиг тогтоосны гай. Хамтарсан Засаг унаагүй байхад ниссэн энэ “бор шувуу” МАН дотор хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор ямар их яарч байгааг харуулсан гэж болно.
Тэгвэл одоо мань хүний чиглэл өөрчлөгдөж, Батлан хамгаалах болохгүй бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болсон ч яах вэ, ер нь ямар ч хамаагүй нэг юмны сайд болъё хэмээн гүйж яваа сурагтай.
70-аад оныхонд ачаа үүрүүлэх нь зөв, УИХ-д хоёр сонгогдох шалгуур ч буруу биш. Гэхдээ ажил мэргэжлийн хуваарь гэж нэг юм байна. Монголыг хүчгүйдүүлсэн гол шалтгаан Засгийн газар, УИХ-ын гишүүнээр 200 гаруйхан этгээд мэргэжил харгалзахгүй ээлжлэн томилогдож ирсний гай гэдгийг монголчууд ойгодог, мэргэжлийн Засгийн газар байгуулахыг шаарддаг болчихоод байна. “Манай аав жолооч байсан” гэж хэлээд Зам тээврийн сайд, “Эдийн засагч хүний хувьд салбарынхаа эдийн засгийг анхаарна” гэж хэлээд Эрүүл мэндийн сайдаар томилогддог үе өнгөрсөн.
Д.Батлут Г.Занданшатарын Засгийн газарт орвол “Цэргийн алба хаасан” гэх хэлээд Батлан хамгаалахын сайд болдог, “Би Эрдэнэтийнх” гэж хэлээд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд болдог жишиг тогтоно. Нэр хүндэд нь ч муу болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.245
Архангайн Хашаатын нэг муу мангар бацаан сайд горилоод боль чи сумандаа очоод сайхан амьдар.Сэрээрэй тахиа цаг боллоо зүүд ч гоё шүү мангараа
Хариулах66.181.177.213
Энэ балайг жорлон сайжруулах яамны сайд гэж байдаг бол тэрний сайдаар нь тавьчихвал таарна!
Хариулах103.57.93.192
Тухайн салбарын мэргэжлийн, чадварлаг хүмүүсээ сайд болгоё оо
Хариулах