УИХ /УИХ гэхээсээ илүүтэй МАН/ Засгийн газарт орж ажиллах “Давхар дээлтэй” сайд нарын тоог дөрвөөр хязгаарлах Үндсэн хуулийн заалтаа өөрсдөө хүчингүй болгосноор Хамтарсан Засгийн газрын 23 сайд бүгд Парламентаас томилогдож нэгэн өвөрмөц байдлыг бий болгож байсан билээ.
МАН ийм нөхцөл байдал үүсгэх боломжийг олгосон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахдаа “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Үүний тулд УИХ-аас дархлаатай байх ёстой” гэдэг шалтгаан хэлж байсан.
15 сайдын 10-ыг нь Парламентаас томилж, тэдгээр сайд нэг бүр нь гурван гишүүнд нөлөөлөхөд л Засгийн газар хүссэн хуулиа батлуулна гэсэн тактик. Тэгснээ энэ нь Парламентын чадамжийг бууруулна гээд гишүүдийн тоог 126 болгож нэмснээ яг эсрэг өөрчлөлтийг ярьж 23 “давхар дээлтэй” сайдтай болсон түүхтэй.
Гэхдээ, одоо Л.Оюун-Эрдэнийн огцорсон кейсээс харахад, 126 гишүүнтэй парламент давуу талтай юм байна, намууд ч хамтарч чадах юм байна гэдэг нь харагдсан. Харин гол аюул МАН-ын дотоодод байгаа нь харагдлаа. Бүр тодорхой хэлбэл, Засгийн газрыг огцруулах шалтгаан МАН-аас л гарсан. Ерөнхий сайд огцрох, шинэ Ерөнхий сайд томилогдох явцаас харахад МАН дотооддоо хагаралтай, зарим чухал асуудлаар одоо болтол шийдэл нь гараагүй хэвээр байна.
Бага хурлын тогтоол салаа утгатай гарсан, Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр маш тодорхой, өөрийнх нь бүрэн эрхийн асуудлууд дээр хүртэл тодорхой хариулт өгч чадахгүй хойшлуулж “Энэ бол Ерөнхий сайдын хариулах ажил. Би хараахан томилогдоогүй байгаа учраас хариулж чадахгүй нь. Томилогдсоныхоо дараа л хариулья” гэх мэтээр тойруулж байсан нь намын дотоодод тодорхойгүй асуудлууд байгааг ямар нэг байдлаар харуулж байсан. Энгийн жишээ гэвэл Г.Занданшатарыг томилох үйл явц эхэлснээс хойш анх удаа сонгогдсон МАН-ын 30 орчим гишүүн дараагийн Засгийн газрыг тэнцвэртэй байлгах, жендерийн тэнцвэрийг хадгалах, үндэсний цөөнхөө багтаах зэрэг асуудлуудыг хөндөж удирдах зөвлөлдөө шаардлага хүргүүлэхээр бэлгэж байна. Энэ юуг хэлж байна вэ гэвэл одоо байгуулагдах Засгийн газар эв нэгдлийг заавал хангах ёстой. Учир нь АН-ын 42 гишүүнтэй бүлгээс гадна МАН-ын 68 суудалтай бүлэг хоёр хуваагдаж, өлөгхөн Засгийн газар огцрох үйл явц болж магадгүйг харуулж байна.
Одоо байгаа МАН-ын бүлгийг нэгдүгээр анги, хоёрдугаар анги, гурав болон түүнээс дээш сонгогдсон хууччуул гэж хувааж болно. Нэгдүгээр ангийнхан нь тэмцээд эхэлсэн. Хоёрдугаар ангийнхан нь санаа нь байгаа ч дээд ангийнхандаа дарлуулаад байгаа тал бий. Тиймээс шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газраа тогтвортой байлгаж, УИХ-аас тэр дундаа МАН-ынхаа бүлгээс дэмжлэг авахын тулд зайлшгүй эв нэгдлийг хангасан, тэнцвэртэй кабинетийг байгуулах ёстой.
Тэгвэл түүнд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Парламентаас ч, намын дотоод асуудлаасаа ч давхар хамгаалагдах, нэг боломж байна. Тэр нь танхимынхаа сайд нарыг Парламентаас томилох, ингэхдээ аймаг, дүүргийн намын дарга эсэхийг харгалзах явдал юм. Өөрөөр хэлбэл, Парламентын гишүүн болсон аймаг нийслэлийн намын дарга нараас сонголтоо хийнэ гэсэн үг юм.
Аймаг, дүүргийн намын дарга нар түүнд хэд хэдэн боломж өгнө. Тогтвортой байдал, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дэмжлэг. Тиймдээ ч урьдчилсан прогнозуудаар дийлэнх нь аймаг, дүүргийн намын дарга нар Засгийн газрын бүрэлдэхүүнд яригдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
HEREV ARD TUMNIIHEE TULUU AJILLAJ CHADVAL URT NASLAH BIZ MYANGA TUM NASLAJ MAGAD . ARDIIN NAMIINHAA TULUU AJILLABAL UDAHGUI UHDEL BOLNOOO
Хариулах103.229.120.230
Үхсэн ацны давуу тал, 50 уих-тэй болго, нэг утга санаатай давхардсан асуултыг 126 хүн хэлж цаг гарздах сайн уу тэнэнтээрэй, Монголын галзуу солиотой юмнууд УИХ-д цугларч
Хариулах