Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллахаар болжээ

Zuv.mn
20 цаг 17 минутын өмнө

Өнгөрсөн шөнө /2025.06.13/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох тухай саналыг 108 гишүүн хэлэлцэж гишүүдийн 92 хувийн саналаар дэмжин, баталсан. Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд түүний оронд А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ.

А.Үйлстөгөлдөрийн хувьд Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын албан тушаалыг дөрөв дэх жилдээ хашиж байгаа юм.

Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:

  • 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
  • 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
  • 2006-2009 онд FM-104 радиод захирал,
  • 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
  • 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
  • 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.245
    19 цагийн өмнө

    Ямар их ярвайсан дүрдээ орцон ац вэ? цүнх баригч уу? суганы үс нь бол ойлгомжтой байна шүү дараагийн ерөнхийлөгч үү? ерөнхий сайд уу? аль яамны сайд вэ? хөөрхийг хошгируулаад тавьчихжээ

    Хариулах