Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийдэг билээ. Тэгвэл өнөөдөр /2025.06.16/ 
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,
 - Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах товтой байна. 
 
Мөн дараах ажлын хэсгүүд хуралдах нь ээ. 
- Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн хуралдаан,
 - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,
 - Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,
 - Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
 
                   
        
Сэтгэгдэл бичигдээгүй байна