Өрнөж буй үйл явцтай холбоотойгоор УИХ-ын гишүүд ч эхнээсээ байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Унаж болно, урваж л болохгүй. Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа байгуулах ёстой.
Харин Засгийн газрын бүрэлдэхүүнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас орох гэж зүтгэж байна гэх. Энэ бол өмнөх Засгийн газраасаа, өмнө баримталж байсан бодлогоосоо урваж байгаагийн илрэл. Хамт ажиллаж байсан Ерөнхий сайдынхаа эсрэг санал өгсөн сайдууд “гавьяагаа үнэлүүлэх” гэж улайрч байгаа нь ой гутам. Хүн өгсөж болно, уруудаж болно, унаж болно харин урваж болохгүй.
Ялангуяа улстөрд яваа хүний хамгийн том шалгуур бол урвагч биш байх. “Нэг урвасан бол дахиад чиг урвана. Урвах туслаа улам зоригжоно” гэсэн үг бий. Энэ нь урвасаар урвасаар эх орон тусгаар тогтнолоосоо урвана гэсэн үг. Тиймээс Ерөнхий сайд “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу, шижигнэтэл ажиллах шинэ Засгийн газар байгуулах уу гэдгээ шийдэх цаг болж.
Өөрийн толгойгүй өөр хүнээр Засгийн газраа зуруулж байгаа бол баталгаатай хэлье, Г.Занданшатарын Засгийн газар гарцаагүй урвагчдынх байх болно. Уг зургийг нь зурж буй нөхөр өөрөө урвагчийн мөн чанартай учраас тэр юм. Ганцхан хоногийн дараа юу болохыг харах л үлдлээ. Эцэст нь хэлэхэд урваачаа үзэн яддаг уг чанартай ард түмэн билээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.86.32
...хэлж бгаа нөхөр Женкогоос урваагүй л бна шүү...Хэллээ.Гэхэдээ л Үнэн Үг дээ
Хариулах