УИХ-ын гишүүн Ө.Шижирээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тодрууллаа. Уг хуулийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг Ө.Шижир нарын гишүүдтэй хамтран санаачилсан юм.
Тэрбээр энэ талаар “Энэ асуудлаар УИХ-аас байгуулсан Ажлын хэсэгт би байхгүй. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлийн хүрээнд дэмжиж хамт өргөн барихаа О.Номинчимэг гишүүнд илэрхийлсэн байгаа. Би тамхи хэрэглэдэггүй. Ойр дотнын, эргэн тойрны хүмүүс маань тамхины хэрэглээ маш бага. Тийм учраас тамхи хэрэглэхийн эсрэг байр суурьтай байдаг. Зөвхөн уламжлалт тамхи ч биш, сүүлд гарсан электрон тамхины хэрэглээг ч багасгах шаардлагатай.
Сүүлийн үед зарим фэйсбүүк пэйжүүдээр “Янжуур тамхи нь электрон тамхинаас илүү хор хөнөөл багатай” гэх мэт маш нарийн зохион байгуулалттай мэдээлүүд явж байна. Тийм учраас бага насны хүүхдүүдийг энэ хорт зуршил руу оруулахгүй, хэрэглээг нь багасгахын тулд эртнээс хуулийн зохицуулалт хийж хязгаарлахгүй бол болохгүй. Сингапур зэрэг Азийн олон оронд хориглож байна. Бид ч гэсэн одооноос арга хэмжээ авахгүй бол “Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг шиг юм болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.90
Шиижирмаа гишүүн браво яааг зөв асуудлыг хөндөж тавилаа худлаа гэвэл таанууд хотын гудамжаар явган алхмой.Жаахан охид хөвгүүд электрон тамхи хөцөн явж байгаатай алхам тутамд таарна үнэхээрийн монголын эмэгнэл шүү.Их хурлын гишүүд үнэхээр иргэдийхээ төлөө улин хуцдаг нь үнэн бол Шижирмаа Номиоко хоёрын энэ хуулийг дэмжээд хилээр электрон тамхи оруулахыг болих нь зөв шүү оруулсныг нь алаад эхэлбэл больчихноо.Энэ төрлийн бизенесийг цэцэглүүлэн хөгжүүлж байгаа газар болбоос CU GC 25 шүү бусдыг нь бол яах вэ? та нараас их юм хүлээхгүй харахгүй та нар чадах ч үгүй юм байна.Үүнийг л хийж үз электрон тамхины наймаа эрхэлдэг их хурлын гишүүд байхгүй гэж найдьяа
Хариулах