ШУУРХАЙ: Ерөнхий сайд Г.Занданшатар Засагт хамтрах саналаа ИЗНН-д хүргүүллээ

Х.Батсайхан
5 цаг 45 минутын өмнө

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Батын Батбаатар өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайдаас Засгийн газарт орж ажиллах санал ирээгүй байгаа талаар дурдсан. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах талаар зөвшилцөх саналыг түүнд бичгээр хүргүүлжээ. 

Уг бичигт “Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм... 

Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3.4 дэхь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах саналыг зөвшилцөхөөр танд хүргүүлж байна” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна