Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.06.16/ УИХ-д суудалтай ИЗНН-ын дарга Б.Батбаатарт хаяглан Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах санал тавьсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр болон ХҮН намын дарга Т.Доржханд нарт уг саналаа хүргүүлжээ.
Зөвшилцөх бичигтээ "Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг. Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтрах ажиллах саналыг зөвшилцөхөөр Танд хүргүүлж байна" хэмээн албан бичигтээ онцолсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна