Ж.Чинбүрэн: "Эмийн сонсгол"-оор ил болсон алдаа дутагдлыг арилгана

Zuv.mn
6 цаг 15 минутын өмнө

Эрүүл мэндийн сайдад МАН-ын бүлгээр дэмжигдсэн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Намын Удирдах зөвлөлөөс миний нэрийг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлээд, бүлгийн гишүүд маань дэмжсэн байна. Хийх ажил асар  их байна. Ажил л харагдаж байна. Бид өмнө нь "Эмийн сонсгол" хийсэн. Энэ сонсголоор ил болсон алдаа дутагдлыг арилгах зорилготой 12 зүйл заалт бүхий тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын хэрэгжилж дуусгах үүрэг өгч байна. Хичээж ажиллана. Боловсон хүчний тал дээр хуулиа барьж ажиллана. Сонгон шалгаруулалтаар л явах ёстой. Яагаад заавал "Тэрний хүн", "Энэний хүн" гэх ёстой юм бэ. Байгууллагынхаа төлөө ажиллаж чаддаг хүнийг л ажиллуулах ёстой. 

Хавдрын эмнэлгийн тухайд, 2025 оны төсөвт мөнгө нь суусан байгаа. Хамгийн гол нь үнэн бодитой л байх ёстой" гэсэн байр суурь илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна