Ерөнхий сайдын бүрдүүлсэн танхимын сайдуудыг томилох чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаан даргалагчид Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшигчдээс 38 гишүүн асуулт асуухаар бүртгүүлээд байна.
Г.Занданшатар танхимдаа:
-Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал
-Шадар сайд Т.Доржханд
-Төсөл, дэд бүтэц хариуцсан шадар сайд С.Амарсайхан
-ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
-Батлан хамгаалахын сайд Д.Батлут
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
-Сангийн сайд Б.Жавхлан
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
-Боловсролын сайд П.Ганзориг
-Соёлын сайд Ч.Ундрам
-Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан
-Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
-Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарыг багтаагаад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна