УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр, "Манай улс нүүрс экспортолдог байж БНХАУ-аас нүүрс оруулж ирээд түлнэ гэхэд гайхлаа. 226 тэрбумаар нүүрс авах гэж байна. Яахаараа ийм их мөнгөөр урдаас нүүрс авдаг юм.
Зургаадугаар сарын 5-ны өдөр УИХ-аас тогтоол гаргасан. Тэр нь юу вэ гэхээр утаа гаргадаг нүүрсэнд төсвийн мөнгө зарцуулахгүй гэлэг тогтоол. Гэтэл үүний дараахан Нийслэлийн Засаг дарга 226 тэрбумаар нүүрс авна гээд тендер зарлачихсан байна.
Нийслэлийн Засаг дарга байна уу үгүй юу хамаагүй хуулиа хэрэгжүүлэх ёстой. Яагаад УИХ-ын гаргасан тогтоолыг Хотын дарга нь тоохгүйгээр тендер зарладаг юм. Энэ их сонин" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна