Г.Занданшатарын танхимын сайд нарын удирдах салбар, эзэмшсэн мэргэжил

Х.Батсайхан
6 цаг 50 минутын өмнө

-Ерөнхий сайд болон сайд нарын удирдах яам, эзэмшсэн мэргэжил-

Үе, үеийн Ерөнхий сайд нар төрийн албаны мерит зарчим, мэргэжлийн байдал, ёс зүй, хандлага, гүйцэтгэлд ач холбогдол өгдөг тогтолцоог бүрдүүлнэ гэж амалдаг ч өнгөрсөн 35 жилийн хугацаанд төдий л олигтой ахиц дэвшил гараагүй. Иргэд олон нийт мэргэжлийн Засгийн газрыг хүсэмжилдэг, нэг сайд олон яаманд сайд хийдэг байдлыг гаж үзэгдэл гэж харж, буруушааж, бухимддаг нь үүнийг харуулдаг.

Тэгвэл Засгийн газарт тавигдах хамгийн эхний шаардлага болох сайд нарын мэргэжлийн байдал ямар байгааг харцгаая.   

ЕРӨНХИЙ САЙД БОЛОН САЙД НАРЫН УДИРДАХ ЯАМ, ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ

Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар- Санхүү эдийн засагч, эрхзүйч

ТАНХИМЫН САЙД НАР

  1. ЗГХЭГ-ын дарга, сайд С.Бямбацогт-Эдийн засагч, эрхзүйч
  2. Тэргүүн шадар сайд Н.Учрал-Эрх зүйч, олон улсын менежмент
  3. Шадар сайд С.Амарсайхан-Хуульч
  4. Шадар сайд Т.Доржханд-Төрийн санхүүч
  5. Сангийн сайд Б.Жавхлан-Эдийн засагч
  6. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг-Олон улсын харилцаа, бизнесийн удирдлага
  7. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн-Автоматжуулалт, телемеханикч
  8. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан-Хуульч
  9. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр-Хуульч
  10. Боловсролын сайд П.Наранбаяр-Олон улсын харилцаа, эрх зүйч

Засгийн газарт шинээр орж ажиллах сайд нар

1. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням-Нийгэм судлал, эрхзүйн багш, уул уурхайн засаглал, бодлого судлаач

2.Батлан хамгаалахын сайд Д.Батлут-Цахилгааны инженер, төрийн удирдлага

3. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар-Хуульч

4. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир-Олон Улсын эрх зүйч

5.Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам-Эдийн засагч

6.БХБ-ын сайд Э.Бат-Амгалан-Хуульч, дипломатч

7.Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн-Хүний их эмч

8.ЦХХХ-ы сайд Э.Батшугар-Эдийн засагч, санхүүч

9. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар-Эдийн засагч, эрх зүйч 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна