Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар захирамжаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар Монгол Улсын Их хурлын гишүүн Гонгорын Дамдинням томилогдлоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н. Учрал Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар томилогдож буй Гонгорын Дамдиннямд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүслээ.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням нь
-2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх
-2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх
-2010-2013 онд ШУТИС, Нийгмийн хөгжлийн проректор
-2015 онд Канад Улс Бритишийн Колумбын их сургуулийн судлаач
-2017 онд "Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал
-2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2021-2022 онд Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2024 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга
-2025 оноос Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар ажиллаж байна.
Тэрбээр, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар бол манай улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явдаг томоохон хөшүүрэг гэдгийг онцлон цаашид монгол төрийн бодлогын залгамж халааг үргэлжлүүлэн, Монгол Улсын эдийн засагт эрдэс баялгийн салбарын оруулах хувь нэмрийг олон нийтэд нээлттэй таниулж, ил тод нээлттэй бодлого баримтлан, аж үйлдвэрийн салбарыг цогцоор хөгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням танд салбарын нийт ажилчид, алба хаагчдын нэрийн өмнөөс ажлын амжилт хүсье!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна