Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам ажлаа хүлээн авлаа

С.Гандэлгэр
4 цаг 52 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар захирамжаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдлоо.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд шинээр томилогдож буй сайдад үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүслээ.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон Ч.Ундрам "Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын хариуцлагатай албанд томилогдож, Улсын Их Хуралд тангаргаа өргөлөө.

Эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, соёлын өвөө хамгаалах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, мэргэжлийн спортын тогтвортой хөгжлийг хангах, залуучуудын хөгжлийг нэгдсэн бодлогоор дэмжих чиглэлд анхаарч улсынхаа эрх ашиг, тусгаар тогтнолыг дээдэлж, Үндсэн хуулийг чанд сахиж ажиллах болно.

Мөнх хөх тэнгэрийн дор Монголын гал голомт үүрд бадран мандаж, эх орон минь хөгжин цэцэглэх болтугай" хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.90
    3 цагийн өмнө

    Ямар гоё вэ? ямар хөөрхөн юм бэ? тамгаа босоогоороо авч байнашт аргагүй л босоо юм даа амжилт хатагтай Ундрамаа

    Хариулах
    • 43.228.130.188
      34 минутын өмнө

      ХЭВТЭЖ БАЙГААД АВДАГ ЁСТОЙ БАЙСАН ЮМУУ