МАН-ын бүлэг даргаараа сайдын суудлаа "алдсан" Л.Энх-Амгалан, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнийн хэнийг томилох вэ

С.Гандэлгэр
5 цаг 0 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Шинэ Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахаар өчигдөр /2025.06.16/ томилогдсон. Улмаар эзэнгүй болсон МАН-ын бүлгийн даргын суудалд хэн суух вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд өрнөж байна. Өмнө тогтсон жишгээр бол МАН УИХ-д олон сонгогдсон туршлагатай гишүүдээсээ бүлгийн дарга томилж ирсэн. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын удирдлагууд урьдчилсан байдлаар Л.Энх-Амгаланг томилохоор тохирсон гэнэ. Түүний хувьд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар саяхныг хүртэл ажиллаж байгаад Т.Аубакирт ажлаа хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл сайдын суудлаа алдсан Л.Энх-Амгаланг хоосон хоцроохгүйг бодож байгаа бололтой. УИХ-даа ч хамгийн олон сонгогдсон, шат шатны албан тушаал хашиж байсан гэдэг утгаараа бүлгийн дарга болох боломжтой. Гэхдээ өмнөх Засгийн газарт ажиллаж, "муу" ажилласан сайдаар нэрлэгдэж, улиран ажиллаагүйгээс харвал дахин албан тушаалд томилогдох эсэх нь эргэлзээтэй. 

Одоо УИХ-д сайд болоогүй, МАН-ын бүлгийн дарга болчих боломжтой хэд хэдэн кандитат бий: 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар нэрлэгдэнэ. 

Тэднээс МАН-ын бүлгийн даргад горилж болох хамгийн өндөр магадлалтай улс төрч нь Ж.Бат-Эрдэнэ бөгөөд Л.Энх-Амгаланд байнгын хороогоо өгөөд бүлгийн дарга болох хувилбар ч яригдаж байгаа гэнэ. 

Өмнөх дарга Л.Мөнхбаатарыг МАН-ын УЗ-өөс бүлгийн даргад нэр дэвшүүлэн бүлгээрээ дэмжин, томилж байсан. Энэ жишгээрээ УЗ-өөс дараагийн МАН-ын бүлгийн даргыг нэр дэвшүүлэх юм. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.90
    33 минутын өмнө

    Тэтгэвэрийн чавганц авчраад тавьчихаач яасан сүртэй юм

    Хариулах
  • 202.21.104.2
    10 минутын өмнө

    Бат-эрдэнэ гишүүн мэдлэг чадвартай хоосон амбийцгүй хийх юмаа хийдэг дандаа ард түмний талд дугардаг мундаг гишүүн

    Хариулах
  • 103.29.144.171
    33 минутын өмнө

    Ж.Бат-Эрдэнэ гишүүн МАН бүлгийн даргаар томилогдох боломжтой улс төрч шүү

    Хариулах
  • 103.212.117.59
    36 минутын өмнө

    Энх-Амгалан ам нь л дарваганахаас өөр юуч хийдэггүй яаж сайд болоод бсан хүн юм бэ Монголд жүкер хүн ховордсон

    Хариулах
  • 202.70.38.235
    59 минутын өмнө

    Туршлагатай, шуналгүй, тууштай , мөрийн хөтөлбөрт тусгасан ажлаа бодитоор хэрэгжүүлдэг Төрийн түшээ Ж.Бат-Эрдэнэ МАН бүлгийн даргаар томилогдох бүрэн боломжтой сайн улс төрч гэж боддог.

    Хариулах
    • 202.126.91.223
      53 минутын өмнө

  • 202.126.90.156
    1 цагийн өмнө

    Ж.Бат-Эрдэнээс өөр хүн алга даа.

    Хариулах
  • 66.181.161.112
    1 цагийн өмнө

    6аз

    Хариулах
  • 103.229.120.230
    2 цагийн өмнө

    Ж.Бат-Эрдэнийг дэмжиж байна, Энхамгалан хүн хог

    Хариулах