Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдож, тангаргаа өргөсөн Батын Батбаатар өнөөдөр тамгаа гардаж авлаа. Тамгыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа гардуулав.
Тамга гардуулахад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БОУАӨЯ-ны удирдлагууд оролцлоо.
Байгаль орчин, уур амьсгалын сайдаар томилогдож буй Батын Батбаатар нь:
1991 онд Улаанбаатар хот, 10 жилийн 47-р дунд сургууль
1999 онд МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, Эдийн засагч бакалавр
2000 онд МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, магистр
2002 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2003-2013 онд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга
2004-2008 онд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжиэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо
2012-2016 онд УБ хот Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төсвийн хяналтын хорооны дарга
2015-2016 онд Ерөнхий сайдын орон тооны зөвлөх
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна