Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар иргэн Ц.Лут-Очир АТГ-т хандсан байдаг. Энэ дагуу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнгөрсөн тавдугаар сарын 21-нд АТГ-д тайлбар мэдүүлэг өгч байв.
Тэгвэл тус гомдол мэдээллийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гомдлын хугацааг дахин 30 хоногоор сунган, шалгаж байгаа гэдгийг холбогдох эх сурвалж мэдээллээ.
Хэргийг эргэн сануулбал Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна