Залуус Дундговьт цөлжилт газрын доройтолтой тэмцэх сайн туршлага шийдлээ хэлэлцлээ

Х.Есү
5 цаг 8 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт үндэсний форумыг Дундговь аймагт энэ сарын 16,17-ны зохион байгууллаа.

May be an image of 8 people, speaker and text

Форумын хоёр өдрийн турш оролцогчид сэлгэн бэлчээрлэх, газрын менежмент, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх сайн туршлага, хөрсний чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинэлэг санаачилгуудыг хэлэлцэв. Мөн форумын хүрээнд зохион байгуулсан “Идейтон” тэмцээнд шалгарсан залуус газрын доройтлыг бууруулах шинэлэг, өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдээ танилцуулсан юм.

May be an image of 5 people and text

Форумын төгсгөлд оролцогч залуус “Бидний амлалт” тунхгийг боловсруулан баталж, COP17 Бэлтгэл ажлын албанд уламжилснаар ногоон, тогтвортой ирээдүйн төлөөх залуусын дуу хоолойг нэгтгэлээ. Түүнчлэн Цөлжилт, гантай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Мандалговь хотын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, газрын доройтлыг бууруулах, говийн бүсийг ногооруулж, хамтын амлалтаа илэрхийлэв.

May be an image of 6 people and tree



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна