Х.Нямбаатар: Би нүүрс авах асуудал дээр Үндэсний хороон шийдвэрийг л дагаж байгаа

Х.Есү
3 цаг 50 минутын өмнө

Нийслэлээс 226 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжсон нүүрс авах тендер зарласан нь нийгэмд марган дагуулаад байна. Бид энэ талаар Хотын дарга Х.Нямбаатараас тодрууллаа. 


Тэрбээр, "Би Ж.Золжаргал гишүүнийг эрдэмтэн гэж үзэхгүй байна. Эрдэмтдийн зөвлөл, Үндэсний хороо нь шийдвэр гаргасан шүү дээ. 

Өндөр илчлэгтэй угааж, чанаагүй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэдэг дүгнэлтийг эрдэмтэд гаргасан. Ж.Золжаргал гишүүн сөрөг хүчнээ л хийж байгаа. Аль болох эсэргүүцэх л ажил хийнэ шүү дээ. 

Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн угаартаж нас барсан. Үндэсний хороо шийдвэрээ гаргасан, би үндэсний хороон шийдвэрийг биелүүлж байгаа. 

Үндэсний хороо хагас кокс нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн шийдвэр гаргасан юм" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.90
    32 минутын өмнө

    Монгол нүүрсээ Хятадад экспортлоод тэгээд хятадаас нүүрс аваад гоё шаах юмаа энэ Нямбаатараас нартай өдөр салах болов уу? бороотой өдөр салдаг болов уу?

    Хариулах