AUSTIN MAJOR: MOUZ хагас шигшээд шалгарлаа

Х.Батсайхан
4 цаг 31 минутын өмнө

АНУ-ын Техас мужийн Остин хотод болж буй контр страйкийн мэйжор тэмцээний шөвгийн найман багийн тоглолт өнгөрсөн шөнө Францын MOUZ, ОХУ-ын “Spirit” багийн тоглолтоор эхэлж,  MOUZ хожин хагас шигшээд шалгарлаа.

Эхний мап "Mirage" дээр нэмэлт цагийн эцэст "Spirit" хожсон ч удаах "Dust2" болон "Nuke" дээр "MOUZ" баг дараалан хожсон юм.

Азийн чансааг тэргүүлэгч MongolZ Монголын цагаар маргааш өглөө 06.30 цагт АНУ-ын FaZe багтай тоглоно. Хоёр баг энэ тэмцээний хэсгийн шатанд таарахад АНУ-ыг баг хожсон юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна