Холимог тулааны спортын бүх цаг үеийн хамгийн агуу тулаанчдын нэг “Яс” хочит Жон Жонс зодог тайллаа.
UFC холбооны ерөнхийлөгч Дэйна Уайт Азербайжаны нийслэл Баку хотод болсон UFC fightnight арга хэмжээний дараах хэвлэлийн хурал дээр энэ талаар албан ёсоор зарлав.
"Жонс өнгөрсөн шөнө залгаж, энэ тухайгаа хэллээ. Одоо Том Аспиналл хүнд жингийн аварга болсон.
Одоо та нар надаас “Жонст өгсөн цаг хугацаандаа харамсаж байна уу” гэж асуух байх. Тэгвэл “Үгүй, би харамсахгүй байна” гэж хариулья. Удаан хүлээсэн Томын төлөө мэдээж харамсаж байна. Тэр их цаг хугацаа, мөнгө олох боломжоо алдсан. Гэхдээ бид түүнд нөхөн олговор олгоно” гэсэн байна.
Жон Жонс мөн Х платформд зодог тайлсан талаараа бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна