Мөхөж сөнөсөн Помпей хотын талаар шинэ баримт дэлгэгджээ.
Тодруулбал, хотыг сүйрсний дараа амьд үлдсэн буюу зугтан зайлж чадсан хүмүүс хотдоо буцан ирж амьдарч байсан гэдгийг батлах шинэ нотолгоо олсон байна. Өмнө нь энэ талаар таамаглаж байсан ч нотолгоо олоогүй байсан гэж энэ атлаар мэдээлсэн ВВС агентлаг бичсэн байна.
Помпей хот нь МЭ 79 онд Везувийн галт уулын дэлбэрэлтээр үнс нурманд дарагдан мөхөж сөнөсөн бөгөөд түүнээс хойш сэргээгүй гэж үздэг.
Тэгвэл шинэ олдсон баримтаар, өөр газар шинэ амьдрал эхлүүлэх боломжгүй байсан зарим амьд үлдсэн хүмүүс энэ газарт буцаж ирж амьдарч байсан гэж үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна