Алтай хот дугуйн спортоор “амьсгалав”

Zuv.mn
2 цаг 46 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д. Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Tour of Mongolia-2025” тэмцээн өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод нээлтээ хийлээ.  

Монголын дугуйн холбоо тус тэмцээнийг энэ жил түнш байгууллагуудтайгаа хамтран урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд зохион байгуулж буй. Тодруулбал, холбооноос дэвшүүлэн тавьсан “Залуу хойч үеэ унадаг дугуйнд дурлуулах, хэрэглэж хэвшүүлэх, улмаар шилдэг залуу тамирчдыг төрүүлэн гаргах” зорилготой тусгай хөтөлбөрт арга хэмжээг уралдаан зохион байгуулагдах Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн төвд орон нутгийн засаг захиргаатай хамтран зохион байгуулах бөгөөд эхнийх нь өнөөдөр Алтай хотноо ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

Нээлтэд энэхүү тэмцээний ивээлдээ авч хамтран зохион байгуулж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, удирдлагууд оролцлоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монголын дугуйн холбоо энэ удаа баруун дөрвөн аймагт анх удаа Монголын олон өдрийн уралдааныг зохион байгуулж байна. Тиймээс УИХ-ын даргын хувьд Монголын дугуйн холбооны саналыг дэмжиж, хамтарч зохион байгуулж байна. Дугуйн спорт Монгол төдийгүй бусад улсад хөгжиж байна. Өндөр хөгжилтэй улсуудын иргэд унадаг дугуйг хэрэглээгээ болгож, эрүүл мэндэд ач тустай, эко хэрэглээ гэдгээрээ сонирхогч хичээллэгсдийн то өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа энэ үед Монголын шилдэг дугуйчид ирж, олон өдрийн тэмцээнийхээ нээлтийг хийж байгаа нь утга учиртай. Ер нь залуучууд, хүүхэд багачуудад олимпын төрлийн энэ спортыг сонирхох, хичээллэх сэдлийг төрүүлэх зорилготой үйл ажиллагаа, тэмцээн болж байна" гэж онцолсон бол МДХ-ны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон  тэмцээнийг өндөр зохион байгуулалт өргөн хүрээтэй болгож, МДХ-ны дэвшүүлэн тавьсан алсын зорилго биелэх магадлалыг өндөрсгөж өгсөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Говь Алтай аймгийн Засаг дарга, Г.Чинбат, бусад  удирдлагууд,  тэмцээнийг дэмжиж ажилласан хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлээд тэмцээнд оролцогч Алтай нутгийн хүүхэд багачуудаас ирээдүйд  тив, дэлхий, олимпын аварга дугуйчин төрөхийг бэлэгшээн ерөөсөн юм. 

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон

Нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрт Монголын дугуйн холбооны түүхэн замнал, шилдэг тамирчид, гаргасан гарамгай амжилтуудын түүхийг өгүүлсэн үзэсгэлэн, унадаг дугуйчдын уран чадварлаг үзүүлбэрүүдийг Говь Алтайн хүүхэд багачуудад сонирхуулснаас гадна унадаг дугуйн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.  

Түүнчлэн “Tour of Mongolia-2025” тэмцээний хүрээнд Говь Алтайн хүүхэд багачуудын дунд зургаан насны  насны ангилалд тэмцээн зохион байгуулж аваргуудыг тодрууллаа.

Зохион байгуулагчдын зүгээс эхний 3 байрт шалгарсан тамирчдад унадаг дугуй бусад бэлэг мөн оролцсон нийт хүүхдүүдээ урамшуулав.

4 нас

1. Б.Өнөрбаяр

2. А.Дарханбаяр

3. Ч.Билгүүн

5 нас

1. М.Эрхэс

2. Д.Жаргалсайхан

3. Б.Чингүүнжав

6-7нас /Эр/

1. Г.Бат-Орших

2. М.Тоджаргал

3. Б.Бат-Өлзий

6-7 нас /Эм/

1. Ч.Мөнхжин

2. Л.Энх-Алдар

3. Б.Мөнх-Эрдэнэ

8-9 нас /Эр/

1. Б.Тэмүүжин

2. Л.Энх-Алдар

3. Б.Мөнх-Эрдэнэ

8-9 нас /Эм/

1. Г.Гоомарал

2. Д.Хүслэн

3. П.Маралжингоо

10-12 нас /Эр /

1. Б.Энхсайхан

2. Х.Тэмүүжин

3. Ц.Бат-Эрдэнэ

10-12 нас /эм /

1. Ч.Булгансувд
2. Ч.Энхмандах
3. М.Мөнх-Эгшиглэн

13-14 нас /эр /

1. Б.Санчир
2. Э.Уранбазар
3. Б.Сугар-Эрдэнэ

13-14 нас /Эм/

1. Р.Буянзаяа
2. С.Уянга
3. Г.Маргад-Эрдэнэ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна