Түүхэн амжилтын ЭЗЭД “The MongolZ” баг

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон цахим спортын ДАШТ-ий “CS” төрөлд Монгол Улсын “The MongolZ” баг түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Манай залуус шигшээ тоглолтод Туркийн “Aurora Gaming” багийг 3:0-ээр хожиж, түүхэн амжилтын эзэд болов.

Тэмцээн 1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай байсан бөгөөд аварга баг “The MongolZ” 500 мянгыг нь авахаар болов.  ам.долларын шагнал хүртлээ.

Дэд аварга “Aurora Gaming” 230  мянга, хүрэл медаль хүртсэн Саудын Арабын "Team Falcons" баг 130 мянга, дөрөвдүгээр байр эзэлсэн "Team Vitality" 70 мянган ам.долларын шагнал хүртэнэ.

Тэмцээний шилдэг тоглогчоор хагас шигшээ, шигшээ тоглолтод сайн тоглосон Techno4K тодорлоо.

Тэмцээний дараа дэлхийн чансаа шинэчлэн танилцуулсан бөгөөд манай баг “Spirit”, “Vitality”-гийн ард, дэлхийд гуравдугаарт бичигджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна