ШХАБ: Хийн хоолой “царцаж”, ОХУ, Монголын төлөвлөгөө “нурлаа”

Х.Батсайхан
6 цаг 28 минутын өмнө

БНХАУ-ын Тяньжин хотноо ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт болж байгаа билээ. Уулзалтын хүрээнд өнөөдөр гурван талт, хоёр талт чухал уулзалт хэлэлцээрүүд олноор товлогдсны дотор БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт багтаж байна.

Өнөөдрийн уулзалтын нэг гол дүр нь байгалийн хийн аварга “Газпром” компани байх бөгөөд худалдааны том гэрээ байгуулах юм. Харамсалтай нь, шинэ гэрээнд “Сибирийн хүч 1” буюу хуучин хийн хоолйгоор дамжуулж хийх худалдан авалтыг нэмэгдүүлэх асуудал л багтаж буй бөгөөд “Сибирийн хүч 2” буюу ОХУ-ын Ковыктинскийн орд газраас Монголын нутгаар дамжин БНХАУ-ын бараан болон төвийн бүс нутгийн хэрэглэгчдэд байгалийн хий хүргэх учиртай хоолойн асуудалд ямар нэг ахиц гарахгүй гэдгийг өчигдөр Кремлиэс албан ёсоор мэдэгдээд байна.

“Сибирийн хүч 2” хийн хоолойн тухайд, ОХУ, Монголын хувьд валютын нэмэлт эх үүсвэр болох учиртай чухал төсөлд тооцогдож буй. Гэвч гол худлдан авагч, мөнхүү төслийн санхүүжүүлэгч БНХАУ-ын алгуур байдлаас шалтгаалан төлөвлөгөөгөө хойш тавихад хүрч байна. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.118
    3 цагийн өмнө

    Сандо амбан гэгч хятаджисан манж Хятадын бодлогыг Монголд тулган хүлээлгэх гэж байгаад 1912 онд хөөгдсөн. Үүнтэй адил хятадын далд бодлогоор хорлогч МАН АН-ыг төрөөс зайлуулах хэрэгтэй.

    Хариулах
  • 103.229.122.60
    3 цагийн өмнө

    Хуучны Хятад биш болсон шүү! Одоо Оросыг дураар нь давруулахгүй! Ар Монгол д жаалж байснаа март гэж бгаа блгүй дээ! Путин чинь Ши г яг Дэлгэрсайхан шиг харж бналээшдээ?

    Хариулах
  • 202.126.91.70
    4 цагийн өмнө

    Монголчуудын урагшгүй, төр засагт ажиллаж байсан МАНАН- гийн хувийг эрх ашгаа боддог арчаагүй хогнуудын гай. Бид эв нэгдэлтэй байсан бол одоо хийн хоолойны ашгийг ард түмэн хүртээд байж байх байсан байхгүй юу

    Хариулах
    • 202.9.40.95
      2 цагийн өмнө

      шаагаад бгаачээ тэнэг сда минээ

    • 103.229.122.60
      3 цагийн өмнө

      Ажил хиигээч сда минь! Улсаа зараад ч хамаагүй амьдарчих гээд үзчихиимаа? Хиин хоолой нэрээр Оросууд улсыг чинь колони болгох гээд бхад л хэдэн $ нь хаа юм гэш! Хамгын хачирхалтай нь энэ хоолойг зүтгүүлж бгаа нь дан эндэх тэндэхын эрлииз хурлииз урвагч хулгайчууд байхын! Хужаа новш бүр оройлоод явж бна лээ? Улсаа хойш нь зарчихаад хэдэн $ оо аваад Бэжинд очоод амидарчихна! Монголын заяа их гэснээс Хулгайч авилгач Урвагчын заяа их гэж сонсоогүй шүү! Карма!

    • 73.153.0.91
      4 цагийн өмнө

      Зочин Хийн хоолойг Монголоор дамжуулна гээд гэрээ хэлэлцээр судалгааны ажил эхлэнгүүт бөөн эсэргүүцэл болоод элдэв хоёроор бичцэгээгээд бөөн юм болдог биздээ . Энэ мэдээлэл тавьж байгаа сайт мөн л тэдний нэг