Gem mall-д эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдийн шүүх хурал түр завсарлалаа

Х.Есү
2 цаг 25 минутын өмнө

Gem mall-д эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдийн шүүх хурал энэ сарын 17-нд буюу өнөөдөр 09 цагт товлогдсон. 

Шүүх хурал эхэлсэн бөгөөд хэрэгтний өмгөөлөгчийн зүгээс хэргийг хаалттай хэлбэрээр явуулж, түр завсарлага авах саналыг гаргалаа. Учир нь "7-18 насны гурван хүүхэд байгаа учраас, эдгээр хүүхдүүд цаашид нийгэмд амьдрах учраас" энэ хэргийг хаалттай явуулах санал гаргаж байгаагаа хэллээ. 

Харин прокурорын зүгээс хэргийг хаалттай явуулах саналыг дэмжиж, хэргийн материалтай танилцахад урт хугацаа шаардлагагүй учраас шүүх хурлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна