УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэр дэвшсэний дараа Хуульзүйн сайд асан Б.Энхбаяр НТВ телевизийн нэвтрүүлэгт орж, Тавантолгойн Бортээгийн ордод хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр барьж байсан “Админерал” компанитай холбоотой гэж мэдэгдсэн билээ.
Түүний мэдэгдэл удахгүй болох МАН-ын даргын сонгуультай холбоотой нь илэрхий байсан бөгөөд намын даргын суудлын төлөө Д.Амарбаясгалантай өрсөлдөх нь тодорхой байсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг ард нь байгаа болов уу гэж олонх таамагласан. Улмаар нэвтрүүлэг дуусаагүй байхад л Б.Энхбаярыг алдар нэр, албан тушаалын төлөө явж байна уу гэж мөн л таамагласан байдаг.
Дараа нь болсон МАН-ын Бага хурлын үеэр явагдсан намын даргын сонгуульд Г.Занданшатар Ерөнхий сайдын хувиар нэр дэвшээд ялагдсан.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр мэдэгдэл хийж, бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг Хуульзүйн сайдаар томилж байгаагаа зарлалаа. Ингэснээр, Б.Энхбаярыг яриулсан эзэн нь ил гарч, Б.Энхбаяр шагналаа авч байгаа дүр зургийг бий болгов.
Б.Энхбаяр НТВ телевизээр бөөн харддага сэрдлэг ярьсан бол өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнөөс тайлал нь явчихлаа.
Б.Энхбаяр Хууль зүй Дотоод хэргийн сайд болсныг яагаад Д.Амарбаясгалан руу дайрсныхаа “Шагналыг авч байна” гэж байна вэ гэхээр, Ерөнхий сайд Г.Занданшатар “Би Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай холбогдсонд итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь холбогдчихсон байсан...” гэж хэлсэн.
Холбоотой нь тогтоогдсон, тэрийг нь Ерөнхий сайд өөрөө мэдэж байсан бол заавал Б.Энхбаяр Хуульзүйн сайд болох шаардлага юун. Л.Мөнхбаатар сайддаа хэлээд л шалгуулчихаж болно. Гэтэл тэгсэнгүй.
Ерөнхий сайд болсноосоо хойш гуравхан сарын дараа намын дарга болох хүслийг нь биелүүлэхэд хэрэг болж буй Б.Энхбаярт сайдын суудлаа найр тавилаа. Энэ бол Монгол төрийн албан тушаалыг амин хувьдаа ашиглаж буй хэлбэр мөн.
Цаашдаа Ерөнхий сайдад маань ямар, ямар асуудал тулгарч, тэрийг нь шийдэхэд хэн гэдэг хүн дэм болоод ямар сайдын суудлаар шагнуулахыг таашгүй л нөхцөл байдал үүсэж байна. Цаашид хууль хяналтын байгууллагыг зорилгодоо ашиглахгүй гэсэн баталгаа ч алга.
Хамгийн гол нь, энэ хоёр улайрсан хоршил ингэж яваад хүн хэлмэгдүүлэх вий. Г.Занданшатарт МАН-ын дарга болох, Б.Энхбаярт худлаа яриагүй гэдгээ нотлох хэрэгцээ байна.
Хүн нэг тал руу хэтэрхий хэлбийснийг зарим нэг илт тодорхой баримтыг гуйвуулж байгаагаар нь мэдэж болдог. Ерөнхий сайд мэдэгдэлдээ Бортээгийг “Тавантолгойн бүлэг ордоос эргэлтэд ороогүй цорын ганц орд” гэж хэлсэн. Тавантолгойн ордыг мэддэггүй хүний үг биш, яалт ч үгүй улайрсны шинж дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.215
Өө бүр зандка нь харамсалтай нь бүр холбогдчихсон гэж бна шүү дээ
Хариулах122.201.31.103
Яг зөв шийдвэр шүү. Нүүрсний хулгай, Ард хоршоог шалга!!!!!
Хариулах82.144.201.2
Занданшатар ...шатар гайгүй сайн тоглодог гэж сонссон...одоогийн энэ "нүүдлийн" үр дүнг харах л үлдлээ. АБ-д итгэхэд хэцүү хүндээ, хэл ам нь гүйцэтгэхгүй, үгийн баялаг ихтэй..ЭБ-гээс нэг их дутахгүй, олон түмнийг хошигруулж мэдэх л хүн дээ???!!!! Шинэ сайд Б. Энхбаяр Та цаг хугацаатай өрсөлдөж, хурдан шаламгай үнэн зөв мэдээлэл гаргана гэж найдаж бншүү!!!
Хариулах103.229.121.109
Ерөнхий сайд зөв шийджээ. Хулгайтай хайр найргүй тэмцээрэй амжилт хүсье
Хариулах66.181.161.7
Shaa Amrbygsgal ahalgah hrgtei
Хариулах66.181.178.71
Ийм л өчүүхэн улс Монгол төрийн оройд байна гэхээр бидэнд ирээдүй байна уу?
Хариулах202.9.46.8
Занданшатар сайн байна. Дэмжие
Хариулах103.229.122.39
ТЭГЭЭД АРД ТҮМЭН БАЯЛГААСАА ЮУ ХҮРТЭХГҮЙ УЛАНДАА БАЙХ ЁСТОЙ ХОХЬЧИН ЗАЯАНДАА ГОМД ГЭЖ ҮЗЭЭД БАЙНАА ДАА ЭНЭ САЙТ.
Хариулах59.153.112.114
Edniih amparaApagiin tald oroh shiv
Хариулах