Хөлбөмбөгийн ДАШТ-д шалгараад буй хамгийн жижиг улс Кабо-Верде

Г.Хоролмаа
2 цаг 31 минутын өмнө

Кабо-Верде улс анх удаа ФИФА-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо.

Тэд Эсватиныг 3:0- ийн харьцаатайгаар хожин, CAF-ийн D хэсгийг тэргүүлж, ФИФА-2026 тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа .

 Хүн ам нь ердөө 500,000 гаруй энэ арлын улс нь Исландын дараа ДАШТ-д шалгарсан хүн ам хамгийн цөөтэй хоёр дахь улс болж байна. Мөн Кабо-Верде улс нь газар нутгийн хувьд ердөө 4,000 км2 нутагтай, ДАШТ-д шалгарсан хамгийн жижиг улс болж байна.

Кабо Верде арлынхан хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа!!!

Өнгөрсөн лхагва гаригт Ливитэй хийсэн тоглолтод ялбал шууд шалгарах боломжтой болсон ч 3:1-ээр хожигдож байхдаа гайхалтай эргэн ирэлт хийж тэнцсэний дараа нэг оноо аваад байв. Гэвч бүх зүйл тэдний гарт орж Эсватиниг талбай дээрээ 3:0 харьцаатай буулган авч ажил хэргээ бүрэн дуусгасан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна