"Би 19 жил багшилж байгаа ч гэсэн 1.4 сая төгрөгийн цалин авдаг"

Х.Есү
4 цаг 8 минутын өмнө

Багш нарын ажил хаялттай холбоотой асуудлаар 31-р сургуулийн багш нарыг байр суурийг сонслоо. 

Багш: "Би боловсролын байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна. Би 19 жил ажилласан ч гэсэн 1.4 сая төгрөгийн цалин авдаг. 

15-20 хувь цалин нэмэгдээд бидний амьдрал өөрчлөгдөхгүй. 1.4 сая төгрөгийн цалингаасаа 1 сая төгрөгийг нь би зээлэндээ өгдөг. Цаана нь 400 мянган төгрөг үлддэг. Бид цалингаараа амжиргаагаа залгуулж амьдармаар байна. Ажил хийж байж ядуу баймааргүй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна