“БАХРЕЙН 2025”: ОУХМ Э.Эрхэс мөнгөн медаль хүртлээ

Zuv.mn
2 цаг 35 минутын өмнө

Бахрейн улсад болж буй Азийн өсвөр үеийнхний наадмын усан спортын араар даллах 50 м-ийн зайн уралдаанд ОУХМ Энхтөрийн Эрхэс мөнгөн медаль хүртлээ.

Манай тамирчин финалын шатны уралдаанд 25.98 секундын үзүүлэлт гаргажээ. Сингапурын тамирчин Чан Тэдд 25.79 секунд үзүүлэлтээр алт /Азийн өсвөрийн  наадмын дээд амжилт/, Хятадын Тайванийн Чанг Кай-юүэ 26.17 секунд үзүүлэлтээр хүрэл хүртэв.

Харин 200м мэлхий сэлэлтийн финалын шатанд шалгарсан СМ Э.Энхмэнд 2:23.63 үзүүлэлтээр шилдэг наймд орлоо.

Гэрэл зургийг : FB Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна