Ирэх оны төсөв батлагдлсан учир ахмадууд тэтгэврийн зээлийг бага хүүтэйгээр олгох үүрэг чиглэлийг арилжааны банкуудад өгөөч хэмээн Засгийн газарт шаардлага хүргүүлэн төрийн ордны баруун хаалганы гадаа жагслаа.
Ахмад настан: "Би 689.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Хаанаа ч хүрдэггүй. Хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг жоохон юм нэмнэ гэж ярьж байна. Анхнаасаа бидний тэтгэврийг 1.5 саяд хүргэчихсэн бол бид энд даарч, өлсөж зогсохгүй шүү дээ.
Зээл авч амьдрахаас өөр аргагүй байна. Жишээ нь миний амьдрал өрх толгойлсон учраас хүүхэд, шуухад гээд хүрэлцэхгүй асуудал олон байна. Амьдрахын тулд зээл авахаар шийдэж байгаа юм.
Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болго гэж 5 сар суулаа. Нэмэр байсангүй. Одоо өвөл боллоо, нүүрс түлээгээ авъя. Тийм учраас мөнгө хэрэгтэй байна"
Ахмад настан: "Ахмадуудаа хүндэтгээд төлөөллөө гаргаж ирж уулзаасай гэж бодож байна. Өнөөдөр сайд, дарга нар 680.000 төгрөгөөр хүнсээ ч цуглуулж чадахгүй. Бид тэтгэврийнхээ хажуугаар үр хүүхдүүдээ зовоож мөнгө нэхмээргүй байна.
Түлээ нүүрснээс эхлээд ямар хэцүү байгаа билээ дээ. Мөн дээрээс нь биднийг үр хүүхдүүддээ байр машин авч өгдөг гэж попорч ярихаа болимоор байна. Эсрэгээрээ бид нар хүүхдүүдээсээ авч амьдардаг.
Дарга сайдын хүүхдүүд баахан л гадаадаар зугаалж явдаг, харин бид нарын хүүхдүүд ээж ааваараа байр сав, машин тэргээ авхуулдаг гэж яримааргүй байна. Битгий тэгээч ээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.250
Цалинг нь 689 000 болго...
Хариулах89.147.101.163
Хэдэн жил ажиллаад, хэдий хэмжээний НДШ төлсөн тохиолдолд ийм хэмжээний өндөр насны тэтгэвэр авч байгааг судалсан дээр байх. Хүн бүр адилгүй. Ажил бараг эрхэлж байгаагүй, эсвэл бага цалинтай ажил хийж, бага НДШ төлсөн хүн бага л тэтгэвэр авна. Ийм тохиолдолд тэтгэвэр нэмэх биш халамжид хамруулах нь шударга бөгөөд зөв зарчим үйлчлэх байх.
Хариулах202.55.188.124
МАН АН-ын хэрэгжүүлээд мөрдөөд байгаа " зах зээлийн Э/З гэдэг бол хүний ёс бус харин байгалийн шалгарал , ширэнгийн хууль үйлчилдэг " чадвартай нь амьдрах " дүрэмтэй нийгэм " гэж тодорхойлсон байдаг. Ийм зэрлэг тогтолцоог өөрчлөхгүйгээр амьдрал сайжрахгүй. Цалин тэтгэвэр нэмсэн ч юмны үнэ өсдөг учир ямар ч ялгаагүй. МАН АН-ын колонийн дэглэмийг устгах нь гол асуудал.
Хариулах