Хүүхдийг хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртөхөөс урьдчилан сэргийлье

С.Гандэлгэр
2 цаг 10 минутын өмнө

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, Монголын 3.5 сая хүн амын 1.3 сая гаруй нь хүүхэд. Тэдний 138 мянга нь хөдөлмөр эрхэлж, 58 мянга нь аюултай хөдөлмөрт өртөж байна. Хүн амын тоо цөөн улсын хувьд энэ бол хэт өндөр үзүүлэлт.

Тиймээс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээллийн "Мөрөөдлийнхөө зүг" кампанит ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. 
Энэхүү кампанит ажлыг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлж байна.
Өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, ажил олгогч нарт хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэхээр бэлтгээд байна. 
#Мөрөөдлийнхөөзүг
#Өөдрөгамьдарөөрийгөө ургуул
#Хүүхдийнмөрөөдлийгхамгаалъя
#Мэддэгмэдээлдэгбайя
#Хүүхдийнхөдөлмөрийнтэвчишгүйхэлбэрийгтасланзогсооё
#Тасланзогсооё
#Хянамгайбайя
АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна