ТАНИЛЦ: Жүдогийн эх орныг дайлаар мордох Монголын шилдгүүд

Zuv.mn
1 цаг 8 минутын өмнө

Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" ангиллын энэ оны сүүлийн тэмцээн "Токиогийн их дуулга" энэ сарын 6-7-нд Японы нийслэлд болно.  Тэмцээнд 43 орны 324 (эрэгтэй 186, эмэгтэй 138) тамирчин оролцохоор мэдүүлсний дотор Монголын багийн 16 тамирчин байна. Багийн бүрэлдэхүүнийг харахад тус тэмцээнд манай улс ойрд том тэмцээнд барилдаагүй Л.Анхзаяа, Б.Эрхэмбаяр тэргүүтэй хамгийн шилдгүүдээ илгээх нь ээ.

Токиогийн "Их дуулга"-д зодоглох Монголын тамирчид

Эрэгтэй

60 кг: Б.Сүхбат, К.Ёолк, 

66 кг: Б.Эрхэмбаяр, 

73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр, 

81 кг-д Н.Жангарай, 

90 кг-д Ц.Дагвадорж, 

+100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

48 кг: Ж.Анударь, 

52 кг: М.Нандин-Эрдэнэ, 

57 кг: Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 

63 кг: гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, 

78 кг: О.Хүслэн 

Токиогийн "Их дуулга" тэмцээнээс хамгийн анхны медалийг МУГТ Д.Баттулга 1990 онд "Кано кап" нэртэй байх үед нь хүртсэн бол МУГТ О.Ууганбаатар анхны алтан медалийг 2017 онд авчирч байсан юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна