"ДУБАЙ 2025": Манай гурван боксчин өнөөдрөөс шөвгийн наймд үлдэхийн төлөө тоглоно

Zuv.mn
1 цаг 41 минутын өмнө

 Олон улсын боксын холбоо /IBA/ АНЭ-ын Дубай хотноо зохион байгуулж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ. 

Өнөөдөр 67 кг-д ОУХМ А.Жандос шөвгийн наймд үлдэхийн төлөө тулалдах юм. 


Манай улс тус тэмцээнд зургаан тамирчинтай оролцож байгаагаас 54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, +92 кг-д ОУХМ Х.Бекнур нар эхний тулаандаа ялагдаж тэмцээнээ дуусгасан. 67 кг-д А.Жандос, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг А.Даваадалай нар тэмцээнээ үргэлжлүүлж байна. 

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД

 54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ

57 кг ОУХМ Х.Энх-Амар 

60 кг МУГТ  Э.Цэндбаатар

63,5 кг СМ А.Даваадалай

67 кг ОУХМ А.Жандос

+92 кг ОУХМ Х.Бекнур 

Тэмцээн энэ сарын 13-ны өдөр өндөрлөнө. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна