БНСУ-ын МВС телевизийн “Wonder Dogs” энтертайнмент багт тоглож буй Жамъяанпүрэвийн Энхсоёл БНСУ-ын мэргэжлийн лигийн багуудтай амжилттай тоглож, дээд лигийн багуудын анхаарлыг татсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Ж.Энхсоёлд БНСУ-ын волейболын дээд лигийн “Red Sparks” багаас урилга ирүүлжээ. Одоогоор тус баг 13 тоглолт хийснээс дөрвөн хожил авчээ.
“Wonder Dogs” баг нь БНСУ-ын волейболын домог Ким Ён-Коуны тухай “Wonder coach” нэртэй цуврал нэвтрүүлэгт зориулж үүсгэсэн баг бөгөөд нэвтрүүлэг эхлээд удалгүй Сэргэлэнбаатарын Булгантамирын хамт багийнхаа гол тоглогчийн нэг болж, нэвтрүүлгийн сүүлийн тоглолтод БНСУ-ын мэргэжлийн лигийн аварга лигийн аварга "Pink spiders" багийг 3:0-ээр хожсон юм. Энэ тоглолтын шилдэг нь Энхүүш байсан бөгөөд тэрбээр өдгөө энтертайнмент багаас мэргэжлийн түвшинд тоглосон гайхалтай үсрэлт хийсэн гэх зэргээр магтагдаж байсан нь ийнхүү биеллээ оллоо.
“Red Sparks” баг хоёр Монгол тамирчныг хамтад нь авах сонирхолтой байсан ч Дээд лигийн багт нэг л ази легионер тоглох квоттой байдаг тул сонголт Ж.Энхсоёл дээр тогтсон гэж БНСУ-ын хэвлэлд мэдээсэн байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна