М.Тайсон: Флойд Мэйвейзертэй ирэх хавар тулалдана

Zuv.mn
1 цаг 38 минутын өмнө

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Майк Тайсон Флойд Мэйвейзертэй хийх тулааныг ирэх хавар Африкт зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаараа ярьжээ.

“Тулаан Африкт болно. Бид үнэхээр итгэмээргүй байж, бүх дээд амжилтыг эвдэх болно. Энэ спортын түүхэн дэхь чухал үйл явдлуудын нэг болгоно” гэж тэрбээр хэлсэн байна.

Хоёр боксчин хоёул боксын спортын домогт аваргууд бөгөөд Майк Тайсон ирэх долдугаар сард 60, Флойд ирэх хоёрдугаар сард 49 нас хүрэх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна