"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ “Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсны дараах нөхцөл байдал, үр дагавар” сэдвийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд шинжээч төслийн санхүүжилтийн талаар танилцуулсныг хүргэж байна.
Оюутолгой төслийг 2010-2024 оныг хүртэл нийт 21.9 тэрбум ам.доллараар санхүүжүүлжээ. Үүний 4.2 тэрум ам.доллар буюу 19 хувь нь хувьцааны санхүүжилт, 17.7 тэрбум ам.доллар буюу 81 хувийг зээлийн санхүүжилт эзэлж байна.

Санхүүжилтийн 81 хувийг зээл эзэлж байгаа нь зохист түвшин биш бөгөөд 60-аас дээш гарсан тохиолдолд ашиг буурах эрсдэлтэй гэж үздэг.
“Оюутолгой” ХХК-ийн өрийн хэмжээ өөрийн хөрөнгөөс 4.5 дахин их байгаа нь олон улсын жишгээс 2.5 дахин хэтэрсэн байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 18.7 тэрбум ам.долларын өртэй байгаагийн 14.6 тэрбум ам.доллар нь "Рио Тинто"-гоос авсан, 11 хувийн хүүтэй зээл байна.

4.2 тэрбум ам.долларын хувьцааны санхүүжилтээс Монголын талын 34 хувьд ногдох 1.3 тэрбум ам.долларын
Дээрхээс харахад “Оюутолгой” ХХК-ийн санхүүгийн байдал тогтворгүй, санхүүгийн эрсдэл өндөр, төлбөрийн чадварын эрсдэл үүсэж болзошгүй байна гэсэн дүгнэлт танилцууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна