“StarLadder Budapest Major 2025”-д “Team Vitality” түрүүллээ

Zuv.mn
2 цаг 2 минутын өмнө

Цахим спортын CS төрлийн энэ оны хоёр дахь мэйжор “StarLadder Budapest Major 2025” өнгөрсөн шөнө өндөрлөж ялагч баг тодорлоо.

Аваргын төлөө энэ оны Остин Мэйжорын аварга “Team Vitality” “FaZe Clan”-ыг 3:1-ээр хожин энэ жилийн хоёр мэйжорт хоуланд нь түрүүлсэн түүхэн амжилтын эзэд болов. Харин “FaZe Clan” мэйжорыг эхний шатнаас эхлүүлж, хамгийн урт зам туулан финалд хүрсэн ховор түүх бүтээлээ. Тэд энэ мэйжорт 16 тоглож, финалд эхний Nuke мэпийг авч, дуулиан тарих тун дөхөв.

  • 13:6 (Nuke) – FaZe;
  • 13:3 (Dust2) – Vitality;
  • 13:9 (Inferno) – Vitality;
  • 13:2 (Overpass) – Vitality.

Түрүүлсэн “Team Vitality” 500,000 ам.долларын шагнал хүртэх бол үзүүрлэсэн “FaZe Clan” 170,000 ам.долларын шагнал хүртэх юм байна.

Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор түрүү багийн Матье ZywOo Эрбо тодорчээ. Тэрбээр замналынхаа 28, энэ жилийн тухайд найм дахь удаагаа MVP шагнал хүртлээ. 

“Team Vitality” ийнхүү энэ оны хоёр дахь, нийт гурав дахь мэйжортоо түрүүлснээр "Fnatic"-тай зэрэгцэж, хамгийн олон буюу дөрвөн түрүүтэй "Astralis"-ыг гүйцэхэд ганц түрүү дутуу болов. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна