​ Т.Нямжаргал UFC326 эвентэд тулалдана

Zuv.mn
1 цаг 45 минутын өмнө

Холимог тулааны UFC холбооны монгол тулаанч Т.Нямжаргалын дараагийн тулаан зарлагдлаа.

Манай тулаанч ирэх гуравдугаар сарын 8-нд Лас Вегаст болох “UFC326: Макс Холловэй-Чарльз Оливейра 2” эвэнтэд АНУ-ын Коди Дарден /Cody Durden/-тай тулалдахаар болжээ.

Өрсөлдөгч Коди Дарден нь манай холимог тулаан сонирхогчдын сайн мэдэх БНХАУ-ын ӨМӨЗО-ны тулаанч Орчлонг шүүгчдийн саналаар ялж байсан. Жингийн одоогийн аварга Жошуа Вантай яг жилийн өмнө гурван үе бүтэн тулалдаж, шүүгдийн саналаар ялагдаж байжээ.

Тэрбээр Жошуа Ванд ялагдсанаасаа хойш дахин хоёр тулалдаж хоёуланд нь ялагдсан учир Т.Нямжаргалтай хийх тулаанд “амиа тавих” нь гэсэн нөхцөл байдал ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх гуравдугаар сард болох тулаан гал гарсан, ширүүн тулаан болох нь тодорхой байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна