Монголын цаначин “Алс Дорнодын цом 2025” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Zuv.mn
1 цаг 42 минутын өмнө

Өвлийн олимпын XXV наадамд оролцохоор бэлтгэж буй Монголын цанын шигшээ багийн тамирчид БНСУ-ын Пёнчан хотноо “Алс Дорнодын цом 2025” тэмцээнд оролцжээ.

Япон, БНСУ, Тайвань, Тайланд, Бразил, Португал зэрэг улсын 70 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээний эмэгтэйчүүдийн сонгомол 5 км-ийн зайд уралдсан ОУХМ Э.Ариунтунгалаг 15 минут 17,9 секундын үзүүлэлтээр мөнгөн медаль хүртсэн байна. А.Төмөр дөрөвдүгээр байрт оржээ.


Эрэгтэйчүүдийн 10 км-ийн сонгомол уралдаанд ОУХМ Б.Ачбадрах дөрөвдүгээр байрт оржээ.

Манай тамирчид эх орондоо ирж бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх бөгөөд он гаргаад нэгдүгээр сарын эхээр Европ руу хөлгийн жолоо залах юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна